1997 онд өөрийн эзэмшлийн талбайг ашиглан түрээсийн лангуу угсарч Итгэлт захыг анх байгуулсан.
Увс аймгийн төв Улаангом сумын 12 дугаар багт 30 гаруй ажилчин албан хаагчтайгаар Итгэлт захын үйл ажиллагаагаа явуулж байна. Бид 200 гаруй түрээслэгч, бизнес эрхлэгчтэй хамтран ажиллаж байна.
2014 онд Засгийн газрын хөрөнгөөр Шинэ Улаангом худалдааны төвийг барихад манай компани өөрийн эзэмшил газраас газар гаргаж, Увс аймгийн ЗДТГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулан гүйцэтгэх удирдлагыг манай компаний төлөөлөлөгч хийж байхаар тохиролцсон байдаг.
Мөн түүнчлэн 2019 онд Номин Холдинг ХХК-д өөрийн эзэмшлийн 3888 мкв барилгыг худалдан тус компаний худалдааны төвийг Итгэлт зах дотор байгуулж чадсанаар Увс аймгийн худалдаа эрхлэгчдийг нэг цэгт төвлөрүүлж зах зээлд өрсөлдөх чадварыг улам бүр нэмэгдүүлж чадсан.
2024 онд монгол улсын норм стандартад нийцсэн, цэвэр тохилог 2 давхар Итгэлт худалдааны төвөө ашиглалтанд оруулаад үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.