Барилга угсралт

Манай компани нь 2010 оноос барилга угсралтын ажил гүйцэтгэх чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж ирсэн.

Бид удирдлага зохион байгуулалт, ажиллах хүч, материаллаг баазын хувьд нилээд бэхжиж, барилга угсралтын ажлыг өөрийн хүч, хөрөнгөнд түшиглэн чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн ажиллаж байна.

Манай компани үйл ажиллагаандаа холбогдох стандарт норм, дүрмийг баримтлан, улс орныхоо эдийн засаг нийгмийн хөгжил бүтээн байгуулалтанд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. Бид хамгийн итгэлтэй түнш, найдвартай гүйцэтгэгч байгууллага болохын тулд байгуулагдсан цагаас өнөөг хүртэл маш их хичээл зүтгэл гарган ажиллаж угсралтын ямар ч том төсөл дээр бие даан ажиллах чадвартай хамт олон болж төлөвшсөн үндэсний шилдэг компанийн нэг болохоор ажиллаж байна.

Бизнесийн салбар