1996 он
1996 онд барилгын засал чимэглэл, барилгын материалын худалдаа, амралтын газар, мал аж ахуй газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэхээр анх байгуулагдав.

1997 он
1997 онд өөрийн эзэмшлийн талбайг ашиглан түрээсийн лангуу угсарч Итгэлт захын үйл ажиллагааг эхлүүлэв.

2000 он
2000 онд Улаангомоос 40 км-т байрлах, 60 хүний хүчин чадалтай Цүнхэг амралтын газрын үйл ажиллагааг эхлүүлэв.

2008 он
2008 оноос эхлэн түрээсэлж буй лангууныхаа байршил дээр компаний зөвшөөрлөөр гар галлагаатай 25-30 мкв хэмжээтэй тоосгон түр барилгуудыг барьж ашиглан үйл ажиллагаагаа явуулдаг болсон.

2008 он
2008 онд барилгын төмөр бетон хийцийн үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн бөгөөд төмөр бетон эдлэлүүдийг үйлдвэрлэн Увс аймгийн болон зэргэлдээ Ховд аймгийн компани иргэдэд нийлүүлж Увс аймгийн төмөр бетон эдлэлийн зах зээлийн 50%-ийг ханган нийлүүлдэг болов. Увс аймагт зохиогдсон “Баруун Бүсийн Түншлэл” үзэсгэлэн худалдаанд 2 төрлийн бүтээгдэхүүнээрээ оролцож, бүсийн хэмжээнд чанарын шаардлага хангасан шинэлэг тэргүүлэгч байгууллагаар шалгарч, барилгын материалын үйлдвэрлэлийн төрөлд “АЛТАН МЕДАЛЬ” хүртэв.

2013 он
2013 онд Шинэ Улаангом худалдааны төвийн барилгын туслан гүйцэтгэгчээр оролцов.

2014 он
2014 онд Засгийн газрын хөрөнгөөр битүү худалдааны төв баригдахаар болж газар сонголт хийгдэх үед манай компани өөрийн эзэмшлийн газраас газар гаргаж өгөн Увс аймгийн ЗДТГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулан гүйцэтгэх удирдлагыг манай компаний төлөөлөлөгч хийж байхаар тохиролцов.

2018 он
2018 оноос ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлж эхлэн Төгсбуянт Өргөжих ХХК, Насан Илч ХХК-иудын уурын зуухны нүүрсийг тээвэрлэж, 2020 оны 7-р сараас Номин Холдинг ХХК ны Увс аймгийн чиглэлд ачаа тээвэрлэх гэрээт ажлыг эхлүүлэв.

2019 он
2019 онд Номин Холдинг ХХК-д өөрийн эзэмшлийн 3888 мкв барилгыг худалдан тус компаний худалдааны төвийг Итгэлт захын хашаан дотор байгуулж чадснаар Увс аймгийн худалдаа эрхлэгчид нийт 600 гаруй хүнийг нэг цэгт төвлөрүүлж зах зээлд өрсөлдөх чадварыг улам бүр нэмэгдүүлж чадсан.

2021 он
2021 онд 540 сая төгрөгийн захиалан барих төсөв өртөгтэй 3 давхар дэлгүүрийн барилга барив.

2022 он
2022 онд 800,0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгыг барив.

2023 он
2023 онд “Итгэлт худалдааны төв” төслийг хэрэгжүүлж, ашиглалтанд оруулав.

2024 он
2024 онд “Итгэлт худалдааны төв”-ийн өргөтгөл Итгэлт зоогийн газрын төслийг хэрэгжүүлж, ашиглалтанд оруулав.

2025 он
2025 онд “Цүнхэг” амралтын газрын төслийг эхлүүлэв.
